08/31/2026 | Press release | Distributed by Public on 08/30/2026 21:59
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хэрэгжүүлж буй "Явуулын оффис" үйлчилгээ 2026 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл Нийслэлийн 9 дүүргийн 25 байршилд амжилттай зохион байгуулагдаж, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэж ажиллалаа.
Тус үйл ажиллагааны хүрээнд Шүүх шинжилгээний байгууллагаас нийт 1643 иргэнд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний талаар зөвлөгөө, мэдээлэл өгч, 272 иргэнд сэтгэл зүйн оношилгоо хийж, зөвлөмж, тусламж үйлчилгээг үзүүллээ.
Мөн иргэдээс ирүүлсэн 19 санал, хүсэлтийг хүлээн авч, холбогдох хууль, журмын хүрээнд газар дээр нь шийдвэрлэн, шаардлагатай мэдээ, мэдээлэл өглөө.