08/18/2026 | Press release | Distributed by Public on 08/18/2026 00:14
Хур тунадас: 20, 21-нд зарим газраар, 22-нд Хангайн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд баруун, баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Ихэнх хугацаанд Хангайн уулархаг нутгаар шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +16...+21 градус дулаан, говь талын нутгаар шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +25...+30 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +20…+25 градус дулаан байна.