Ministry of Foreign Affairs of Mongolia

07/23/2026 | Press release | Distributed by Public on 07/22/2026 21:08

Баянгол дүүргийн Хүүхэд залуучуудын соёлын ордон ОНӨТҮГ-т 'Цайны газар' зориулалттай талбайн түрээслэгч сонгон шалгаруулах зар

Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга


Түрээслэх талбайн зориулалт

Байршил

Талбайн хэмжээ

Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ

1

Цайны газар

Баянгол дүүргийн 27 дугаар хороо Замчдын гудамж Баянгол дүүргийн Хүүхэд залуучуудын соёлын ордон ОНӨТҮГ

37.5 м.кв

1 м.кв нь 15,000 (Арван таван мянга) төгрөг (ашиглалтын зардал ороогүй дүнгээр)

Материал хүлээн авах, мэдээлэл авах хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 27-р хороо, Замчдын гудамж Баянгол дүүргийн Хүүхэд залуучуудын соёлын ордон ОНӨТҮГ-ын 3 давхарт 31 тоот, /Менежерийн өрөө/, Утас: 88989236

Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл: Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор баталсан "Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам"-ийн дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.

Анхаарах зүйлс:

Материалыг зарласан хугацаанд иргэн, хуулийн этгээдийн нэр, байршил, холбоо барих утасны дугаар, зориулалт, бүрдүүлсэн материалын жагсаалт тус бүрийг дугтуйны гадна талд бичиж, товьёг хийж битүүмжилсэн хэлбэрээр 2 хувь ирүүлнэ.

Материал дутуу болон хугацаа хоцорч ирүүлсэн тохиолдолд үл маргах журмаар хасна.

Эрхэлсэн үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн, туршлагатай, санхүүгийн чадвартай гэдгээ оролцогч өөрөө нотолж, ирүүлсэн материалын бүрдэл болон үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна.

Материалыг бүрэн ирүүлсэн, тавигдах шаардлагыг хангасан нэг оролцогчийг шалгаруулна.

Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл


Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа

2026 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд хүлээн авна.

Материал нээх хугацаа, хаяг байршил

/сонгон шалгаруулалтад материал ирүүлсэн дугтуйн гадна талд байх утасны дугаараар цагийг мэдэгдэнэ./

Улаанбаатар хот, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-1, Хөвсгөл лейк сити товер- 8/1, 3 давхарт Нийслэлийн өмчийн харилцааны газрын 302 тоот, хурлын зааланд.

Мэдээлэл авах цахим хаяг, утас

Нийслэлийн өмчийн харилцааны газар

Цахим хуудас:www.umch.ub.gov.mn

Утас:98109717

Түрээслэгч байгууллага

Цахим хуудас:[email protected]

Утас: 88989236

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал

Иргэн

Хуулийн этгээд

Иргэний үнэмлэхийн хуулбар

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан хуулбар, эсхүл и монголиагаас хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааны хамт/

Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны хураангуй дансны хуулга, нийгмийн даатгалын тодорхойлолт болон бусад баримт)

Үйл ажиллагааг эхлүүлж, өөрийн хөрөнгөөр засвар, тохижилт хийх хөрөнгийн болон санхүүгийн чадварыг нотлох баримт

  1. сүүлийн 6 сарын харилцагч банкны хураангуй дансны хуулганы үлдэгдэл, үйл ажиллагааг хэвийн явуулах чадварыг нотлох тогтмол орлого,
  2. зээлээр үйл ажиллагаа хэрэгжүүлэх бол зээл авах боломжтой талаар нотлох баримт.

2024, 2025 оны санхүүгийн аудитлагдсан тайлан (санхүүгийн тайлангаар ашигтай ажилласан байх)

Татварын тодорхойлолт /татварын өр төлбөргүй байх/

Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн сүүлийн 1 жилийн тодорхойлолт

Бусад баримт

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй талаарх тодорхойлолт, иргэний хэрэгт хариуцагчаар татагдаж байгаагүй талаар шүүхийн лавлагаа, тодорхойлолт

Хуулийн этгээд болон хуулийн этгээдийн удирдлагын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй талаарх тодорхойлолт, иргэний хэрэгт хариуцагчаар татагдаж байгаагүй талаар шүүхийн лавлагаа, тодорхойлолт

Үйл ажиллагааг хэрэгжүүлэх төсвийн тооцоолол (түрээсийн төлбөр болон бусад зардлыг хэрхэн төлөх талаар орлого, зарлагыг тооцсон үндэслэлтэй тооцоолол байх)

Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй санхүүгийн тооцоолол (зураг төсөл хавсаргаж болно)

Жич: Түрээслэгч байгууллага өөрийн хөрөнгөөр буцаах нөхцөлгүйгээр засвар, үйлчилгээг хийж гүйцэтгэнэ.

Үйл ажиллагааны танилцуулга, ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл, түүнийг нотлох нотломж (харилцагч байгууллагын тодорхойлолт, гэрээ, гэрээ дүгнэсэн акт, тооцоо нийлсэн актын хуулбар, бусад баримт)

Бүтээгдэхүүний төрөл, үнийн санал болон танилцуулга

Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгал төлсөн байдал, /ажилтан нь тухайн байгууллагын үндсэн ажилтан эсэх, эсхүл шинээр авч ажиллуулах талаар мэдээллийг тодорхой ирүүлэх/

Үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах одоо байгаа болон шинээр худалдан авах тоног төхөөрөмжийн жагсаалт, фото зураг

Түрээслэх үнийн санал албан хүсэлтээр (сонгон шалгаруулалтын үнийг олон нийтэд ил мэдээлэхэд татгалзах зүйлгүй тухай албан бичигт тусгах)

Түрээслэх талбайтай заавал очиж танилцсан байх, түүнийг нотлох баримт.

Шалгарсан байгууллага үйл ажиллагааг хэрэгжүүлэх талбайн өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээ, зохион байгуулалтын үйл ажиллагааг бүрэн хариуцаж ажиллана.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on July 23, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on July 23, 2026 at 03:08 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]