09/09/2026 | Press release | Distributed by Public on 09/09/2026 00:14
Нийгмийн салбарын 10 зөвлөл, 1 ажлын хэсгийн 2026 оны 3 дугаар улирлын тайлангийн хурал боллоо. Хурлаар зөвлөлүүдийн тайланг хэлэлцүүлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, төлөвлөгөөнд тусгагдсан төсөл хөтөлбөрийн талаарх мэдээллийг сонслоо.
Тодруулбал, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлөөс өгсөн үүрэг даалгавар, "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөний мэдээлэл, Хүүхдийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд хийгдэж байгаа ажлын явц, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, тус чиглэлээр мэдээлэл, сурталчилгаа хийх, Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлийн хэрэгжиж байгаа хөтөлбөр, арга хэмжээний үр дүнг сайжруулах, Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх үүрэг даалгаврыг өглөө.