Ministry of Foreign Affairs of Mongolia

07/31/2026 | Press release | Distributed by Public on 07/30/2026 21:20

ХАНГАЙН БҮСИЙН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮД ТУРШЛАГАА СОЛИЛЦОЖ, СПОРТООР ӨРСӨЛДЛӨӨ

✅Тус арга хэмжээ нь салбарын эмч нарын мэргэжил мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажил хэрэгч хэлэлцүүлгээр эхэлсэн юм. ✅✅✅Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид бүс нутгийн хэмжээнд тулгарч буй асуудлууд болон цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, санал бодлоо идэвхтэй солилцлоо.

Ажил хэрэгч хэлэлцүүлгийн дараа эмч, мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаа, нөхөрлөлийг бататгах, эрүүл мэндийг дэмжих зорилготой нөхөрсөг гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдсан юм. Тэмцээнд Хангайн бүсийн аймгуудын эрүүл мэндийн салбарын төлөөллүүд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс:

Тэргүүн байр (1-р байр): Спортын өндөр бэлтгэл, багийн нягт ажиллагааг үзүүлсэн Архангай болон Баянхонгор аймгийн хамтарсан баг шалгарч

Дэд байр (2-р байр): Тэмцээний турш дайчин бөгөөд сонирхолтой тоглолтыг толилуулсан "Галт халуун рашаан сувилал"-ын баг тамирчид эзлэв.

Гутгаар байр (3-р байр): Амжилттай оролцож, хурд хүчээрээ ялгарсан Булган аймгийн баг тамирчид шалгарлаа.

Энэхүү арга хэмжээ нь Хангайн бүсийн уламжлалт анагаах ухааны салбарынхныг нэгтгэсэн, эрдэм шинжилгээ, спорт-эрүүл мэндийг хослуулсан үр өгөөжтэй үйл ажиллагаа болж өндөрлөлөө.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on July 31, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on July 31, 2026 at 03:20 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]