Ministry of Foreign Affairs of Mongolia

08/27/2026 | Press release | Distributed by Public on 08/26/2026 21:26

БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ ШИЛИЙН ГОЛ АЙМГИЙН СӨНӨД БАРУУН ХОШУУНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД АЙЛЧИЛЛАА

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Сөнөд баруун хошууны төлөөлөгчид энэ сарын 25-ны өдөр Дундговь аймагт айлчилж, аймгийн удирдлагуудтай уулзалт хийлээ.

Уулзалтад Дундговь аймгийн ИТХ-ын дарга Ж.Мөнхчулуун, Засаг даргын орлогч Ц.Хүрэлбаатар, ЗДТГ-ын дарга П.Бүрэнжаргал, ХХААГ-ын дарга Б.Мөнхжаргал, Эрдэнэдалай сумын Засаг дарга С.Мөнхбаатар, Засаг даргын орлогч З.Төгөлдөр нар оролцсон бол Сөнөд баруун хошууны Засаг дарга Ян Ли Жун тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм.

Уулзалтаар талууд урлаг, соёлын солилцоо, цөлжилттэй тэмцэх, уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, мал аж ахуй, эрүүл мэнд, бараа тээвэр, аж ахуйн нэгж, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Мөн хоёр тал хөдөө аж ахуй, орон нутгийн хөгжлийн чиглэлээр харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар хэлэлцэв.

Сөнөд баруун хошууны төлөөлөгчид Эрдэнэдалай суманд ажиллаж, сумын нөхцөл байдалтай танилцан, хөдөө аж ахуй болон бусад салбарын чиглэлээр харилцан туршлага солилцсон юм.

Дундговь аймаг нь "Хөдөөгийн сэргэлт-Шинэ Дундговь" 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн хөгжлийг тэгш, байгальд ээлтэй, инновацид тулгуурлан шинэ шатанд гаргах зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч байна.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 27, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 27, 2026 at 03:26 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]