11/14/2025 | Press release | Distributed by Public on 11/14/2025 02:47
Монгол-Оросын найрамдал хамтын ажиллагааны 65 дахь өдрийг тохиолдуулан Улаанбаатар дахь Русский дом, Найрамдлын Нийгэмлэгүүдийн Монголын эвлэл хамтран 2025 оны 11 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд Төв аймгийн Зуунмод хотноо "Орос хэл, соёлын бүсийн баяр"-ыг зохион байгуулах гэж байна. Энэ хүрээнд өнөөдөр аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр, ЗДТГ-ын дарга С.Цогбаяр болон бусад албаны бүрэлдэхүүн ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгийн газрын тэргүү Валерия Валерьевна Кильпякова тэргүүтэй Улаанбаатар хот дахь Русский домын зочид болон Буриад Улсын их сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. "Орос хэл, соёлын бүсийн баяр"-ын хүрээнд "Та Орос Улс, орос хэлийг хэр сайн мэдэх вэ?" интерактив асуулт хариултын тэмцээн, төгсөх ангийн сурагчдын дунд математик, хими, орос хэлний хичээлүүдээр "Хувийн ажиллагаа" сэдэвт шалгалт авах, орос хэлний багш нарын дунд "Дугуй ширээ"-ний уулзалт хийх, ОХУ, ЗХУ-д сургууль төгссөн төгсөгчид, орос хэлний багш нарын уулзалт зэргийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. "Орос хэл, соёлын бүсийн баяр"-т Төв, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Булган аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид, орос хэлний багш нар оролцох бөгөөд дээрх үйл ажиллагаануудад оролцож, шилдгүүдээ шалгаруулж олон олон боломжийн эзэд болох юм. Түүнчлэн Монгол-Оросын найрамдал хамтын ажиллагааны 65 дахь өдрийн хүрээнд Улаанбаатар дахь Русский домын орос хэлний арга зүйч Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад Оросын их дээд сургуулиудад үнэ төлбөргүй суралцах боломжийн тухай мэдээлэл өгөх бол Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн "Орос хэлний төв"-тэй танилцаж, "Баярлалаа, эх орон минь" баримтат киног хүүхэд, залуучуудад үзүүлэх юм.