Ministry of Foreign Affairs of Mongolia

09/11/2026 | Press release | Distributed by Public on 09/10/2026 23:02

СОЁЛ, СПОРТЫН ТӨВ 2027 ОНД АШИГЛАЛТАД ОРНО

Хошууч генерал Ч.Самбуугийн нэрэмжит, Алтангадас одонт Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид улсын төсвийн хөрөнгө оруулалтаар соёл, спортын төв барих ажлыг 07 дугаар сараас эхлүүлээд байгаа билээ. Бүтээн байгуулалтыг Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн барилгачин дайчид гүйцэтгэж байгаа 2026 ондоо барилгын суурь буюу карказ, гадна пасадны ажлыг дуусгаж, 2027 ондоо дотор заслыг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Орчин үеийн барилгын стандарт, чанарын шаардлагыг бүрэн хангасан тус цогцолбор ашиглалтад орсноор химичин дайчдын ажиллаж, амьдрах орчин сайжирч, тэдний бие бялдрын бэлтгэлжилтийг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг чанартай зохион байгуулахад онцгой ач холбогдолтой юм.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 11, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 11, 2026 at 05:02 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]