Ministry of Foreign Affairs of Mongolia

09/21/2026 | Press release | Distributed by Public on 09/21/2026 01:20

40 ДЭХ УДААГИЙН НОМЫН БАЯР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

"Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн дагуу уламжлал болгон зохион байгуулдаг "Үндэсний бичиг соёл, номын өдөр" энэ жил 2026 оны 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулагдлаа.

"Илүү их уншъя, эх дэлхийгээ хайрлая" уриан дор зохион байгуулагдаж буй энэ жилийн номын баярт Улаанбаатар хотын музейгээс өөрийн эрхлэн хэвлүүлсэн ном, бүтээлүүд, "Арслан заан, савагт хирстэй танилцъя", "Дугуйт найзтай танилцъя", "Төсөөллөө бүтээе" сэдэвт боловсролын хөтөлбөрүүд зохион байгуулж, хүүхэд багачуудад Улаанбаатар хотын түүх, соёлын мэдлэгийг сонирхолтой хэлбэрээр хүргэн, эцэг эхчүүд, хүүхдүүдийн чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжийг нэмэгдүүлэх, хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх зэрэг үйл ажиллагаа амжилттай зохион байгуулав.

Мөн Норвегийн аялагч Оскар Мамены авсан "Богдын хүрээ" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгээр XIX зууны сүүлч ХХ зууны эхэн үеийн Их хүрээ, Нийслэл хүрээ, Богдын хүрээний үеийг харуулсан түүхэн гэрэл зургийн бэсрэг үзэсгэлэн дэлгэн олны хүртээл болголоо.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 21, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 21, 2026 at 07:20 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]