Ministry of Foreign Affairs of Mongolia

07/21/2026 | Press release | Distributed by Public on 07/21/2026 03:39

“АМЕРИК БАГШТАЙ ЗУНЫ ХӨТӨЛБӨР” ЗУУНМОД ХОТОД ЭХЭЛЛЭЭ

"Монгол дахь Энх тайвны корпусаас зохион байгуулж буй Англи хэл болон манлайллын агуулгыг багтаасан 2 долоо хоногийн эрчимжүүлсэн, үнэ төлбөргүй Америк багштай зуны сургалт Зуунмод хотод өнөөдөр буюу 2026 оны 7 дугаар сарын 21-ний өдөр эхэллээ.

Тус хөтөлбөр нь Ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн сурагчдад зориулсан сургалт бөгөөд сурагчдын англи хэлний мэдлэгийг ахиулахаас гадна манлайлал, багаар ажиллах ур чадварыг хөгжүүлэхэд чиглэж байгаагаараа онцлог юм.

Энэ удаагийн сургалтад 30 америк багш, 30 монгол багш, Төв аймгийн Хүүхдийн байгууллагын хүүхдүүд зэрэг 120 хүний бүрэлдэхүүнтэй баг хамтран ажиллаж сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on July 21, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on July 21, 2026 at 09:39 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]