Ministry of Foreign Affairs of Mongolia

08/11/2026 | Press release | Distributed by Public on 08/10/2026 18:49

НИТХ-ЫН ЭЭЛЖИТ VIII ХУРАЛДААНААР “СЭЛБЭ УХААЛАГ ХОТ” ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮС БАЙГУУЛАХЫГ ДЭМЖИХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит VIII хуралдаан өнөөдөр буюу 2026 оны наймдугаар сарын 10-ны өдөр үргэлжилж байна.

➡️ Хуралдаанаар "Сэлбэ ухаалаг хот" эдийн засгийн тусгай бүс байгуулахыг дэмжих тухай асуудлыг хэлэлцэж байна. Тус бүсийг байгуулах нь "Сэлбэ ухаалаг хот" төслийн хүрээнд бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, хотын шинэ төвлөрлийг эдийн засгийн идэвхтэй бүс болгон хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой.

️ "Сэлбэ ухаалаг хот" төсөл нь Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны 158 га талбайд хэрэгжиж байгаа бөгөөд нийт 113 блок бүхий 8,575 айлын орон сууц барихаар төлөвлөсөн Нийслэлийн томоохон бүтээн байгуулалтын нэг юм.

✅ Мөн өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2026-2027 оны халаалтын улиралд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, ашиг орлогын хуваарилалт болон Нийслэлийн өмчтэй холбоотой зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

НИТХ-ын Ээлжит VIII хуралдаанд "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК-ийн төлөөлөл оролцож байна.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 11, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 11, 2026 at 00:49 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]