Ministry of Foreign Affairs of Mongolia

01/08/2026 | Press release | Distributed by Public on 01/09/2026 03:20

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА

Аймгийн Онцгой комисс өнөөдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд шуурхай хуралдлаа.

Хуралдаанд Аймгийн Онцгой комиссын нийт 21 гишүүнээс 18 нь оролцож, 85.7 хувийн ирцтэйгээр хурал эхэллээ.

Хуралдааныг аймгийн Засаг дарга, Аймгийн Онцгой комиссын дарга Е.Зангар удирдан явуулж, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан дараах хоёр асуудлыг хэлэлцүүлэв.

Үүнд: Нэгдүгээрт, өвөлжилт хүндэрч, зудын эрсдэл нэмэгдсэн зарим сумдын малчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор өнгөрсөн жилээс үлдсэн аймгийн нөөцөд байгаа өвс, тэжээлийг үнэ төлбөргүйгээр олгох асуудлыг хэлэлцэв.

Хоёрдугаарт, сүлчийн үед сумдын хэмжээнд чононы довтолгоо нэмэгдэж, мал сүрэгт учрах хохирол өссөнтэй холбоотойгоор малчдын аюулгүй байдлыг хангах, хохирлыг бууруулах зорилгоор чоно агнасан анчидад урамшуулал олгох, уг урамшууллыг тэжээл хэлбэрээр олгох саналыг тус тус танилцууллаа.

Аймгийн Засаг даргаас дэвшүүлсэн дээрх саналуудыг Аймгийн Онцгой комиссын гишүүд хэлэлцэн, 100 хувийн саналаар дэмжиж, хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on January 08, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on January 09, 2026 at 09:20 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]