Ministry of Foreign Affairs of Mongolia

08/18/2026 | Press release | Distributed by Public on 08/17/2026 22:06

ХӨХ САВ ХҮНСНИЙ САВ БИШ!

Өдөр тутмын амьдралд тос, химийн бодис болон бусад зориулалтаар ашиглагдаж байсан хуванцар савыг дахин ашиглан ус, айраг, сүү зэрэг хүнс, ундаа хадгалах тохиолдол байдаг.

Гэвч хүнсний зориулалтын бус савыг хүнс, ундаанд ашиглах үед савны материалаас зарим химийн бодис хүнс, ундаа руу шилжих буюу "migration" үүсэх эрсдэлтэй. Энэ шилжилтэд савны материал, хадгалалтын хугацаа, температур болон хадгалж буй бүтээгдэхүүний шинж чанар зэрэг хүчин зүйл нөлөөлдөг.

Монгол Улсад хийгдсэн судалгаагаар ус хадгалах зориулалтын бус хуванцар савнаас усанд химийн хорт бодис шилжиж байгаа эсэхийг судалсан байна. Судалгаанд тосны канистр, том цэнхэр хуванцар сав зэрэг саванд туршилтын уусмал хийж, савнаас уусмал руу шилжсэн химийн бодисын хэмжээг тодорхойлжээ.

Судалгааны үр дүнд:

Хар тугалга ДЭМБ-ийн зөвлөсөн хэмжээнээс (0.01 мг/л):

Том цэнхэр хуванцар савнаас усанд хар тугалга 60-72 дахин өндөр хэмжээгээр;

️ Тосны канистрт хадгалсан усанд хар тугалга 500-800 дахин өндөр хэмжээгээр илэрсэн байна.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 18, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 18, 2026 at 04:06 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]