Ministry of Foreign Affairs of Mongolia

08/06/2026 | Press release | Distributed by Public on 08/06/2026 06:01

2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Гадаад харилцааны сайдын 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг 2026 оны наймдугаар сарын 6-ны өдөр зохион байгууллаа.

Төсвийн тухай хуулийн 28 дугаар зүйлд төсвийн төслийн үйл явцад салбар бүрээр олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулахаар заасан бөгөөд Засгийн газрын 2024 оны 93 дугаар тогтоолоор баталсан "Төсвийн төсөл, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах журам"-ын дагуу хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Сангийн яамнаас баталсан хуваарийн дагуу болсон энэ удаагийн хэлэлцүүлгээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Санхүүгийн хэлтсийн дарга, Монгол Улсын Шадар сайд, Гадаад харилцааны сайдын 2027 оны төсвийн төслийг хэлэлцүүлэв.

Хэлэлцүүлэгт Гадаад харилцааны сайдын багцын харьяа Хилийн чанадад байгаа Монгол иргэдэд туслах сан, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл" ТББ, Дипломат төлөөлөгчийн газрууд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Монгол-Оросын хамтарсан хилийн комисс, яамны газар, хэлтсийн удирдлага, холбогдох албан хаагчид оролцов.

Мөн Шадар сайдын багцын харьяа байгууллагууд болох Шадар сайдын ажлын алба, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Онцгой байдлын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, Үндэсний итгэмжлэлийн төв, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, БХҮХ-ны Эрдэмтдийн зөвлөл, Цагааннуур, Замын-Үүд, Алтанбулагийн чөлөөт бүсүүд, Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн, Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс, "Сайн иргэн, сайн ирээдүй" төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо.

Түүнчлэн Сангийн яам, Үндэсний аудитын газар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, иргэний нийгмийн байгууллагууд болон иргэдийн төлөөлөл хүрэлцэн ирж, 2027 оны улсын төсвийн төсөлтэй холбоотой саналаа танилцуулж, хэлэлцүүлэгт оролцов.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 06, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 06, 2026 at 12:01 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]