Ministry of Foreign Affairs of Mongolia

08/25/2026 | Press release | Distributed by Public on 08/25/2026 02:52

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг Тайж хайрхан уулын бэлд гурван өдрийн турш үргэлжилсэн "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестиваль 2026 оны 8 дугаар сарын 23-ны өдөр шилдгүүдээ тодруулж, хаалтын үйл ажиллагаагаараа өндөрлөлөө.

Энэ удаагийн наадам нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас зарласан, 102 улс хамтран тэмдэглэж буй "Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил", түүнчлэн Монгол Улсад зохион байгуулагдаж буй НҮБ-ын "Цөлжилттэй тэмцэх тухай" конвенцын талуудын 17 дугаар бага хуралтай давхцаж байгаагаараа онцлог байв.

​✔️ Фестивальд аймаг, нийслэлийн 990 өвлөн уламжлагч хуран чуулж, соёлын биет бус өвийн долоон ай савд багтах 362 төрөл зүйлийн өвийг олон нийтэд сурталчлан таниулсан байна.

✔️ Хаалтын ёслолын үеэр шүүгчдийн бүрэлдэхүүн соёлын өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдгүүдийг тодруулж, долоон ай савын хүрээнд шилдэг өвлөн уламжлагч 21 хүнд шагнал гардууллаа. Мөн үүний сацуу хамгийн өндөр настай зургаан өвлөн уламжлагч, хамгийн бяцхан өвлөн суралцагч зургаан хүүхдийг алдаршуулж шагнал гардууллаа.

​Сайд Ж.Алдаржавхлан фестивалийг хааж хэлсэн үгэндээ гадаад, дотоодын зочид төлөөлөгчид, өвлөн уламжлагчдад гүн талархал илэрхийлж, "НҮБ-ын конвенцын хуралд оролцож буй 300 гаруй төлөөлөгч фестивалийн үйл ажиллагаатай танилцаж, монголчуудын соёлын өвийн гайхалтай баялаг, дахин давтагдашгүй өвөрмөц онцлог бүхий үнэт зүйлстэй нэг дор танилцах ховор боломж олдсонд баяртай байгаагаа хэлээд товчхондоо "гайхалтай" гэж үнэллээ. Энэ бол дэлхий дахин бидний соёл биет бус өвийн баялаг байдлыг хэрхэн үнэлж байгаагийн бодит илэрхийлэл юм" хэмээн онцолсон юм.

​​✔️ Цаашид энэхүү фестивалийг олон агуулга, хэлбэрээр баяжуулж, цар хүрээг нь улам бүр өргөжүүлэн дэлхий дахинд нүүдэлчдийн нэрийн хуудас болсон олон улсын томоохон арга хэмжээ болгон хөгжүүлэхийн төлөө зорьж ажиллахаа салбарын сайд илэрхийлэв.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 25, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 25, 2026 at 08:53 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]