Ministry of Foreign Affairs of Mongolia

09/16/2026 | Press release | Distributed by Public on 09/15/2026 23:37

ХОГ ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУСГАЙ ТОНОГЛОЛ БҮХИЙ АВТОМАШИН, ПАРК ШИНЭЧЛЭЛТИЙГ ТОГТМОЛ ХИЙЖ БАЙНА

Дүүргийн удирдах ажилтны шуурхай хурлын үеэр нутаг дэвсгэрийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээ, хог тээврийн үйлчилгээ, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалт хариуцан ажилладаг "Сүхбаатар дэвшил" ОНӨААТҮГ, "Сүхбаатар дэвшил менежмент" ААТҮГ-ын үйл ажиллагааг танилцууллаа.

"Сүхбаатар дэвшил" ОНӨААТҮГ нь 6 нэгж, 340 гаруй ажилтантай бөгөөд нийтийн эзэмшлийн 630 гаруй мянган мкв зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, 29 автобусны буудал, 2 гүүрэн байгууламж, 12 бункер, 211 хогийн сав, 1905 метр хайс хашлага болон 30 ширхэг түүх соёлын хөшөө дурсгалыг угааж цэвэрлэдэг. Түүнээс гадна дүүргийн 1-5, 8, 13, 15, 17-20 дугаар хорооны аж ахуй нэгж байгууллага, айл өрхийн хог хаягдлыг ачиж цэвэрлэн, өвлийн улиралд хариуцсан бүсийн явган болон автозамуудад халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх ажлыг гүйцэтгэдэг. Энэ онд дүүргийн хөрөнгө оруулалтаар авто баазын өргөтгөл, 28 тээврийн хэрэгслийн зогсоол бүхий автограш, нийтийн зориулалттай хог хаягдал хаях байгууламж, түүнд байршуулах 6 тонны багтаамжтай, хог хаягдлыг өөрөө шахах автомат 5 ширхэг тэвшийг тус тус шийдвэрлүүлж, байршуулан ашиглаж байна.

"Сүхбаатар дэвшил менежмент" ААТҮГ нь дүүргийн 6, 9,12, 14, 16, дугаар хорооны аж ахуй нэгж байгууллага, айл өрхийн хог хаягдлыг ачиж тээвэрлэж, өвлийн улиралд хариуцсан бүсийн авто замуудад халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж давс, тусгай бодис цацдаг. Мөн зуслангийн болон нийтийн эзэмшлийн 241 мянган мкв зам талбайн цас мөс, хог хаягдлын цэвэрлэгээ үйлчилгээг тухай бүр тогтмол гүйцэтгэн ажиллаж байна. Тус газар нь 90 гаруй ажилтан, 16 техниктэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Мөн энэ онд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар оффис, авто грашийн зориулалттай барилгыг барьж, ашиглалтад оруулахад бэлэн болоод байна. Барилга ашиглалтад орсноор ажилчдын ажиллах орчин сайжрахаас гадна техникийн арчлалт, үйлчилгээ хэвийн үргэлжлэх нөхцөл бүрдэж байна.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 16, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 16, 2026 at 05:37 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]