07/27/2026 | Press release | Distributed by Public on 07/26/2026 20:14
Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Сүхбаатар аймаг байгуулагдсаны түүхт 84 жилийн ой, "Зүүн бүсийн хурд-2026" баяр наадмын үеэр Стандарт, хэмжил зүйн хэлтсийн Сорилтын лабораторийн албан хаагчид давхардсан тоогоор 6 аж ахуй нэгж, 140 иргэний хоол үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүн, ундны ус зэрэг 280 сорьцонд 301 үзүүлэлтээр сорилт шинжилгээг хийж, гадаргуугийн арчдас, ургамлын тосны хуршилтын зэргийг шалгаж, зөвлөмж өгч, зөрчлийг газар дээр нь арилгуулж ажиллалаа.