Ministry of Foreign Affairs of Mongolia

08/24/2026 | Press release | Distributed by Public on 08/24/2026 01:17

НОГООН ХӨГЖЛИЙН ШИЙДВЭРҮҮД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ШИНЭ БОЛОМЖ НЭЭЖ БАЙНА.

UNCCD COP17 Улаанбаатар хотноо үргэлжилж буй энэ үед Засгийн газрын ээлжит хуралдаанаар ногоон дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч, өгөгдөлд суурилсан шинэ эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих хэд хэдэн шийдвэр гарлаа.

➡️ Тухайлбал, "Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй сургууль" үндэсний загвар төслийн хүрээнд сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлтэд суурилсан 100 сургуулийг санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Энэ нь эрчим хүчний хэрэглээг бууруулахаас гадна ногоон дэд бүтцийн төслүүдийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын шинэ хэрэгцээг бий болгож байна.

✅ Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, дата төвийн дэд бүтцийг хөгжүүлэх бодлого нь сэргээгдэх эрчим хүч, дижитал дэд бүтцийг уялдуулсан шинэ хөрөнгө оруулалтын зах зээл бүрдүүлэх боломжтой.

✅ Мөн "Газрын тосны үйлдвэр"-ийг үйлдвэрлэл, технологийн парк хэлбэрт шилжүүлэх чиглэл өгсөн нь үйлдвэрлэлийн төслүүдийг кластер хэлбэрээр хөгжүүлэх, урт хугацааны капитал татах боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

"COP17"-ын хүрээнд дэлхий нийт газрын нөхөн сэргээлт, уур амьсгалын тэсвэржилтийн төслүүдэд төрийн санхүүжилтээс гадна хувийн хөрөнгө, "blended finance", ногоон сан, бонд болон хөрөнгийн зах зээлийн бусад санхүүгийн хэрэгслийг өргөн ашиглах шаардлагыг онцолж байна.

✅ Энэ хүрээнд "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК нь Нийслэлийн ногоон болон дэд бүтцийн төслүүдийг хөрөнгө оруулалт татахуйц бүтэцтэй болгох, санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх, хөрөнгийн зах зээлийн боломжуудтай уялдуулах чиглэлээр ажиллаж байна.

"blended finance"-төр, Олон Улсын байгууллага болон хувийн хэвшлийн хөрөнгийг хослуулсан санхүүжилт

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 24, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 24, 2026 at 07:17 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]