09/01/2026 | Press release | Distributed by Public on 09/01/2026 02:55
✅Налайх дүүргийн 2 дугаар хороо, 22 дугаар байрны ард байрлах Хогийн цэг нь эмнэлэг, хүүхдийн цэцэрлэгийн ойролцоо байрладаг төдийгүй дүүргийн төвийн цахилгаан хангамжийн эх үүсвэртэй ойрхон байрладаг. Иймд ил задгай хог хаягдал хуримтлагдсанаар орчны бохирдол үүсэхээс гадна хог хаягдалд гал гарах, улмаар ойр орчмын барилга байгууламж болон цахилгаан хангамжийн дэд бүтцэд эрсдэл учруулах аюултай юм.
✅Тиймээс иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хог хаягдлын зохисгүй төвлөрлөөс үүдэх эрсдэлийг бууруулан, мод бут тарьж тохижуулах ажил хийгдэж байна.
✅Мөн цаашид тухайн хэсэгт хог дахин үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Налайх дүүргийн Шуурхай удирдлага, хяналт мэдээллийн төвөөс камерын хяналт байршуулж, орчны цэвэрлэгээ, хог хаягдлын зохисгүй үйлдэлд тогтмол хяналт тавьж байгаа тул иргэд, оршин суугчдыг хог хаягдлаа хаяхгүй байхыг уриалж байна. ❗️❗️❗️
✅22 дугаар байрны ойр орчимд оршин суудаг иргэд болон үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага хог хаягдлаа Мягмар болон Бямба гарагт 14:00-16:00 цагийн хооронд хог ачилтын үйлчилгээнд хүлээлгэн өгнө үү.
✅Иргэд, аж ахуйн нэгжүүдийг тогтоосон хуваарийг мөрдөж, хог хаягдлаа зориулалтын дагуу цаг тухайд нь ачуулан, орчны цэвэр цэмцгэр байдал, аюулгүй байдлыг хамтдаа ханган ажиллахыг уриалж байна.