Ministry of Foreign Affairs of Mongolia

11/14/2025 | Press release | Distributed by Public on 11/14/2025 04:40

ARMED FORCES UNIT 016 PRESENTED A COMPLETE SET OF MILITARY BANDS

Батлан хамгаалахын сайд аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангах, аймаг, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа Зэвсэгт хүчний нэгтгэл ангиудын үйл ажиллагааг дэмжих хүрээнд орон нутгийн хөрөнгө оруулалтаар Монгол Улсын маршал Х.Чойбалсангийн нэрэмжит Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд цэргийн үлээвэр хөгжмийн иж бүрэн зэмсгийг гардуулан өглөө. Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл нь эх орныхоо батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэхийн зэрэгцээ орон нутгийн хөгжил, нийгмийн амьдралд идэвхтэй оролцож иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулсаар байгаа билээ. Шинэ хөгжмийн зэмсэг гардуулах үйл ажиллагааны үеэр 016 дугаар нэгтгэлийн захирагч, хурандаа Ж.Мөнхбаяр "Цэргийн хөгжим бол цэргийн сахилга, ёс суртахуун, эх оронч сэтгэлгээний бэлгэ тэмдэг юм. Зэмсэг бүрийн дуу авиа эх орны минь төлөө зүтгэж буй цэргүүдийн урам зориг, бахархлыг илэрхийлэх болно. Цэргийн хөгжим нь цэргийн алба хаагчдын урам зориг, эх оронч сэтгэл, нэгэн зорилготой байх мэдрэмжийг төрүүлдэг ач холбогдолтой бөгөөд энэхүү хөгжмийн зэмсгийг арчилж, бүтээлчээр ашиглан цэргийн албан хаагчдын соёл гэгээрэл, эх оронч хүмүүжлийг төлөвшүүлэхэд онцгой анхаарч ажиллах болно" гэлээ.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on November 14, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on November 14, 2025 at 10:40 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]