Ministry of Foreign Affairs of Mongolia

08/13/2026 | Press release | Distributed by Public on 08/12/2026 20:55

Ажлын байрны сонгон шалгаруулалт оролцохыг урьж байна

Онцгой байдлын байгууллагын туслах албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор "Аврагч гал сөнөөгч", "Аврах, гал унтраах автомашины жолооч"-ийн албан тушаалд иргэдийг сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Иймд дараах шаардлагыг хангасан иргэдийг тухайн аймаг, орон нутгийн Онцгой байдлын газарт 2026 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 09 дүгээр сарын 04-нийг хүртэл бүртгэнэ.

Тавигдах шаардлага:

Хугацаат цэргийн алба хаасан (хугацаат цэргийн албыг биеэр болон оюутан цэрэг, дүйцүүлэх хэлбэрээр),

Биеийн өндөр (эрэгтэй 170см-ээс дээш)

Нас 19-25 (Гал унтраах автомашины жолооч 30 хүртэл настай),

Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх,

Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй байх,

"Аврах, гал унтраах автомашины жолооч"-ийн сонгон шалгаруулалтад орох иргэд жолооны үнэмлэхтэй ирсэн байх,

Биеийн ил харагдах хэсэгт шивээсгүй байх.

Бүрдүүлэх материал:

Онцгой байдлын байгууллагад ажиллахыг хүссэн өргөдөл

Боловсролын түвшин, мэргэжлийн зэргийг тодорхойлсон бичиг баримт (гэрчилгээ, диплом, үнэмлэх) хуулбар

Иргэний үнэмлэх (E-mongolia) татаж авсан хуулбар

Оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт (E-mongolia) татаж авсан хуулбар

Шаардлагатай бусад материал (жолооны үнэмлэхийн хуулбар эх хувийн хамт, цэргийн үүрэгтний үнэмлэх)

Ял шийтгүүлж байгаагүй лавлагаа

Холбогдох мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газрын Захиргаа, эрх зүй хүний нөөцийн газрын 51-263561 утсаар холбогдож лавлана уу.

Жич: Архангай, Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай аймгуудын иргэдийн нөхөн хангалт бүрдсэн тул сонгон шалгаруулалтад тус аймгуудаас иргэдийг оролцуулахгүй болно.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 13, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 13, 2026 at 02:55 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]