Ministry of Foreign Affairs of Mongolia

09/01/2026 | Press release | Distributed by Public on 08/31/2026 20:28

СЭРЭМЖЛҮҮЛЭГ❗️❗️❗️

Сүүлийн өдрүүдэд цахим орчинд төрийн цахим үйлчилгээний нэгдсэн портал (E-MONGOLIA) системийн нэр, лого, дүр төрхийг ашиглан иргэдийг төөрөгдүүлэх зорилготой хуурамч зар, холбоосууд түгээгдээд байна.

Тухайлбал, "1-2 минутын дотор нэг удаагийн санхүүгийн дэмжлэг авах боломжтой" гэх зэрэг амлалт бүхий зар сурталчилгаа нь албан ёсны мэдээлэл биш бөгөөд иргэдийн хувийн болон банкны мэдээллийг зөвшөөрөлгүйгээр авах зорилготой луйвар байж болзошгүй байна.

✅Иймд иргэн та хохирохгүйн тулд:

Үл таних, эргэлзээтэй холбоос (линк) дээр дарахгүй байх

Регистрийн дугаар, банкны картын мэдээлэл, нэг удаагийн баталгаажуулах код (OTP), нууц үгээ хэн нэгэнд өгөхгүй байх

Төрийн үйлчилгээтэй холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны вэб сайт, аппликейшн болон баталгаажсан сувгаас шалгаж байх

Сэжигтэй зар, холбоос илэрвэл холбогдох байгууллагад мэдээлж байхыг сэрэмжлүүлж байна.

Хуурамч мэдээлэл, цахим залилангаас урьдчилан сэргийлж, хувийн мэдээллийн аюулгүй байдлаа хамгаална уу!

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 01, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 01, 2026 at 02:28 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]