Ministry of Foreign Affairs of Mongolia

09/01/2026 | Press release | Distributed by Public on 08/31/2026 22:35

Баяндалай сумын 13-р цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлт боллоо.

Баяндалай сумын 13 дугаар цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга И.Нармандах, сумын Засаг дарга У.Буян-Өлзий нар оролцож, бяцхан үрс, эрхэм хүндэт багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчдад хандан мэндчилгээ дэвшүүллээ.

Энэ үеэр хүүхэд багачуудынхаа сурч боловсрох, хөгжиж төлөвших таатай орчныг бүрдүүлэхэд багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчдын хамтын ажиллагаа чухал болохыг онцолж, шинэ хичээлийн жилийн эхлэлд нь амжилт, эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөлөө.

Бяцхан үрсийн инээд хөөр цалгисан, эрдэм мэдлэгээр жигүүрлэсэн шинэ хичээлийн жилдээ амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.

БАЯНДАЛАЙ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 01, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 01, 2026 at 04:35 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]