Ministry of Foreign Affairs of Mongolia

08/18/2026 | Press release | Distributed by Public on 08/18/2026 01:18

'Үндэсний майхант цугларалт-2026” арга хэмжээнд оролцогч хүүхэд, багачууд гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж байгаа "Үндэсний майхант цугларалт-2026" арга хэмжээнд оролцогч хүүхэд, багачуудад зориулсан алба сурталчлах өдөрлөгийг Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас зохион байгууллаа. Тус өдөрлөгт 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн оролцооны байгууллагын 500 хүүхэд, багачууд оролцож байгаа бөгөөд оролцогчид 101,105 дугаарт дуудлага өгөх, утаат орчноос гаргах, гал унтраагуул ашиглах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, бэлэн байдлын цүнхний иж бүрдлийг бүрдүүлэх, боосай картаар тоглох, аврагч, гал сөнөөгчийн багаж, техникийг таних зэрэг 6 өртөөт даалгаврыг гүйцэтгэсэн юм. Ингэснээр гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэгийг онол, дадлага хослуулан суралцаж, багаар ажиллах чадвар болон аюулгүй байдлын зөв дадлыг өртөөт даалгавраар дамжуулан хөгжүүлж, тохиолдож болзошгүй гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүллээ.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 18, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 18, 2026 at 07:18 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]