08/16/2026 | Press release | Distributed by Public on 08/16/2026 02:21
Монголын дүрслэх урлагийн хөгжил болон музейн салбарын хөгжилд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн гүйцэтгэсэн үүрэг, тус музей дэх монголчуудын оюун санааны дархлаа болсон үзмэр, цуглуулгын урлал, хийц, технологийн талаар судалсан үр дүнг хэлэлцэх зорилгоор тус эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.
Хурлын 2 салбар хуралдаанд судлаачид дараах чиглэлийн хүрээнд 20 гаруй илтгэлийг хэлэлцүүлнэ.
- Дүрслэх урлагийн музей нь түүхэн замнал, ололт амжилт;
- Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгийн бүрдэл, үзмэр цуглуулгын судалгаа;
- Дүрслэх урлагийн музей дэх Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын бүтээлүүдийн ур хийц, бэлгэдэл, илэрхийллийн онцлог;
- Монголын дүрслэх урлаг судлалд музейн салбарын оруулсан хувь нэмэр;
- Дүрслэх урлагийн музейн хөгжил дэх эрдэмтэн судлаачдын оролцоо;
- Нүүдэлчдийн урлахуйн ухааны өвийг түгээн дэлгэрүүлэхэд Дүрслэх урлагийн музейн гүйцэтгэж буй үүрэг.
Ерөнхий зохион байгуулагч: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей
Хамтран зохион байгуулагч: СУИС-ийн харьяа Соёл, урлаг судлалын хүрээлэн
Дэмжигч байгууллага: Чингис хаан Үндэсний музей
Утас: 96638189, 99763717
Хурлын байр: Чингис хаан Үндэсний музейн 4, 7 давхрын Хурлын танхим
Хэзээ: 2026 оны 08 дугаар сарын 18-ны өдөр