09/27/2026 | Press release | Distributed by Public on 09/27/2026 06:19
Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчийн Хурал нь Сайн-Оюут сургуулийн багш нартай хамтран улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрөөр хэлмэгдлийн хор уршгийн талаар хүүхэд, залуу үед мэдээлэл түгээх, гар зураг, зохион бичлэг, цахим контент бүтээх арга хэмжээг тусгай удирдамжийн дагуу 2026.09.10-2026.09.15-ны хооронд зохион байгууллаа.
1.Ерөнхий боловсролын 2-12 дугаар ангийн сурагчдад Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэлтийн түүхэн үйл явдлын талаар үнэн зөв ойлголт мэдээлэл өгөх, хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх, түүхийн сургамжийг ойлгуулах, эх оронч болон хүний эрхийг дээдлэх зэрэг ойлголтуудыг анги удирдсан багш нар өгч ажиллав.
2.Гар зураг (4-6-р анги): Түүхийн хор уршиг, эх оронч үзлийг зургаар илэрхийлсэн бүтээлүүд ирсэн бөгөөд нийт 40 сурагчийн бүтээл ирсэн.
3.Зохион бичлэг (7-8-р анги): Түүхийн сургамж болон хэлмэгдэгсдийг дурсах сэдэвт бичвэрүүд ирсэн бөгөөд 42 сурагч зохион бичлэгээ ирүүлсэн.
4.Эсээ бичлэг (9-10-р анги): Хүний эрх, ардчилал, хилс хэргийн хор уршгийн талаар гүнзгийрүүлсэн эсээнүүд ирсэн бөгөөд 46 сурагчийн бичвэр ирсэн.
5.Цахим контент бүтээх (11-12-р анги): Сурагчид мэдээлэл технологийн багш анги удирдсан багшийн чиглүүлгээр богино хэмжээний шторк, цахим постер, видео контент бэлтгэж 5 багийн шторк бүтээл ирсэн.
Арга хэмжээг түүх нийгмийн ухааны багш М.Эрдэнэхорлоо, түүх газарзүйн багш Х.Одгэрэл, МХБУЗ-ын багш Т.Даваажав, МХБУЗ-ын багш М.Лхамноржин нар шалгаруулж байр эзлүүлэв.