Ministry of Foreign Affairs of Mongolia

09/17/2026 | Press release | Distributed by Public on 09/16/2026 20:32

Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр

World CleanUP day 2026

НҮБ-ийн албан ёсны тэмдэглэлт өдөр болох "World CleanUP day" 2026 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр тохиож байна.

Монгол Улсын хувьд сүүлийн 5 удаа тасралтгүй, амжилттай зохион байгуулан 2025 оны Монгол Улсын Байгаль орчны шилдэг төсөл, 2026 оны ASPAC наадмаас Ази тивийн хүмүүнлэгийн шилдэг төслөөр шалгарсан.

"World CleanUP day in Mongolia-6" арга хэмжээнд Баянтүмэн сумын нийт төрийн албан хаагчид, ЕБС-ийн "Эко клуб"-ын сурагчид, аж ахуйн нэгжүүд, Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн гишүүд, иргэд, залуучууд, малчид та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

Иймд сонирхсон иргэд, сурагчид бүртгүүлээрэй.

Бүртгүүлэх линк:

https://docs.google.com/.../1FAIpQLScAfutVqVH.../viewform...

Уг төсөлд хамрагдсанаар дараах давуу талуудтай.

Үүнд:

1. Esigned баталгаажсан Англи хэл дээр сайн дурын үйл ажиллагаанд оролцсон батламжтай болно.

2. ЕБС-ийн сурагчид Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв УТҮГ-ийн зүгээс албан ёсны тодорхойлох захидал авах боломжоор хангагдана

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 17, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 17, 2026 at 02:32 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]