Ministry of Foreign Affairs of Mongolia

09/26/2026 | Press release | Distributed by Public on 09/25/2026 23:23

СОЁЛЫН ТӨВИЙН АЛБАН ХААГЧИД 3 ДУГААР УЛИРЛЫН АЖЛАА ТАЙЛАГНАЛАА

Баянгол сумын Соёлын төвийн албан хаагчид байгууллагын 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 3 дугаар улиралд хийж хэрэгжүүлсэн ажил, зохион байгуулсан үйл ажиллагаа, хүрсэн үр дүнгээ тайлагналаа.

Тайлангийн үеэр албан хаагчид хариуцсан чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлсэн ажил, үйлчилгээний үр дүн, хүрсэн түвшнээ танилцуулж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл солилцов. Байгууллагын удирдлагаас тайлангийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, ажлын үр дүнг сайжруулах, цаашид анхаарах асуудлаар санал, зөвлөмж өгч ажиллалаа.

2026 оны 3 дугаар улиралд Соёлын төвөөс соёл, урлагийн үйл ажиллагаа, уралдаан тэмцээн, сургалт хөгжлийн ажил, хурал зөвлөгөөн, олон нийтийн үйл ажиллагаа зэрэг нийт 65 ажил зохион байгуулж, давхардсан тоогоор 4,000 гаруй иргэнд соёл, урлагийн үйлчилгээ хүргэн ажилласан байна.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 26, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 26, 2026 at 05:23 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]