09/09/2025 | Press release | Distributed by Public on 09/09/2025 05:36
‼️ТАРВАГАН ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Тарваган тахал өвчин нь нянгаар үүсгэгддэг, халдвартай мэрэгч амьтад тэдний бүүргээр дамжин халдварладаг, тунгалгийн зангилаа, уушгийг зонхилон гэмтээдэг халууралт хордлогоор илэрдэг зоонозын цочмог халдварт өвчин юм.
Тарваган тахлын эмнэлзүйн шинж тэмдэг: Халдвар авсанаас хойш 1-6 хоног, дунджаар 2-3 хоногийн дотор шинж тэмдэг илэрнэ.
- Халуурах
- Булчирхай томорч үрэвсэх
- Толгой өвдөх
- Чичрэх
- Ядарч сульдах
Иймд иргэн та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд дараах зөвлөмжийг хэрэгжүүлэхийг онцгойлон анхааруулж байна. Үүнд:
- Тарваганы түүхий мах, эд эрхтэн хот суурин газарт оруулахгүй, эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх
- Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэх
- Олноороо үхсэн мэрэгч амьтад олон тарвагатай таарвал гар хүрэхгүй байх -
Тарвага агнах, худалдан авах, худалдаалахгүй байхыг хуулиар хориглосон байдаг тул ХУДАЛДААЛАХГҮЙ, АГНАХГҮЙ!!! байхыг ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛЫН ТӨВӨӨС АНХААРУУЛЖ БАЙНА.
Эх сурвалж: Хөвсгөл зоонозын төв https://www.facebook.com/huvsgul.zoonosis
Утас: 70382420