Ministry of Foreign Affairs of Mongolia

09/16/2026 | Press release | Distributed by Public on 09/15/2026 22:44

ЦАГ АГААРЫН ТОДОРХОЙЛОЛТ, АЖИГЛАЛТЫН МЭДЭЭ АВАХ ПРОЦЕСС

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Ерөнхий технологич инженер бөгөөд төрөлжсөн архив, мэдээллийн дэд сангийн технологич инженер, хүний нөөцийн мэргэжилтэн Э.Баянбаатар

Холбогдох утас: 80008169

Цаг агаарын тодорхойлолт, ажиглалтын мэдээ авах процессыг цахимжуулж, хэрэглэгч өөрийн сонгосон үзүүлэлт, хугацаа, нөхцөлөөр авах боломжийг бүрдүүллээ. Мөн НӨАТ-ийн баримт, мэдээ баталгаажуулалтын хуудсыг цахимаар авдаг боллоо.

Хуулийн дагуу ус цаг уур, орчны мэдээллийн архив нь төрөлжсөн архив байдаг. Төсөл хэрэгжүүлэгчид, байгаль орчны үнэлгээний компаниудын ТЭЗҮ, тайлан боловсруулахдаа ашигладаг эх мэдээ, даатгал, онцгой, хуулийн байгууллагуудын авдаг лавлагаа албан бичгээр ирж, бичгээр хариу өгдөг байдал өөрчлөгдлөө.

Энэхүү үйлчилгээг www.weather.gov.mn цахим хуудаснаас болон И-Монголиагаар дамжуулан авах боломжтой.

Мөн Цаг уур, орчны шинжилгээний газрын https://archive.weather.gov.mn/ архив мэдээллийн санд зочлох боломжтой.

Архив мэдээллийн сан нь цаг уурын 130 гаруй станцын, 1985 оноос хойших агаар болон хөрсний температур (дундаж, хамгийн их, хамгийн бага), хур тунадасны нийлбэр, агаарын даралт (дундаж), харьцангуй чийг(дундаж, хамгийн бага), салхины хурдны (дундаж, хамгийн их) хоног, сар, жилийн дундаж утгуудын мэдээг агуулсан болно. Хэрвээ та цаг уурын ажиглалтын мэдээг авахыг хүсвэл Нэвтрэх холбоосоор өөрийн бүртгэлээ үүсгэж, нэвтрэн мэдээлэл авах боломжтой.

1. Цаг уурын горимын ажиглалтын мэдээ

Үүнд:

 Агаарын температур- Температур нь орчин ба биетийн дулааны төлөв, дотоод энергийн түвшнийг илэрхийлэх физик хэмжигдэхүүн юм. Энэ нь молекулын эмх замбараагүй хөдөлгөөнтэй холбоотой бөгөөд Цельс, Кельвин, Фаренгейт зэрэг олон хуваариар хэмжигддэг. Систем нь температурыг стандарт нэгжээр (°C, K) нарийвчлалтайгаар харуулна.

 Хур тунадас-Хур тунадас нь бороо, цас, шиврээ, мөндөр зэрэг бүх төрлийн атмосферийн уналтыг хамарна. Эхэлсэн ба дууссан хугацаа, үргэлжлэх хугацаа, нийт хэмжээ (мм) болон эрчмийн мэдээллийг тодорхойлно.

 Салхи- Салхи нь агаарын хэвтээ чиглэлийн хөдөлгөөн юм. Чиглэл (8 зүг, 8 зовхис), хурд (м/с), болон хурдны өөрчлөлтийг хэмжинэ. Флюгер болон анемометр ашиглан тодорхойлдог.

 Агаарын даралт- Агаарын даралт нь агаарын баганын жингээс үүсэх хүч бөгөөд паскаль (Pa)-аар хэмжигдэнэ. Энэ нь цаг агаарын өөрчлөлтийг урьдчилан таамаглах үндсэн үзүүлэлт юм.

 Агаарын чийгшил- Агаар дахь усны уурын агууламжийг чийгшил гэнэ. Үүнд үнэмлэхүй чийгшил (г/м³), харьцангуй чийгшил (%), ханасан уурын даралт болон хувийн чийг (г/кг) багтана.

2. Гадаргын усны ажиглалтын мэдээ

Үүнд:

• Усны түвшин/см/- Усны түвшинг харьцуулж хэмжих зорилгоор тодорхой өндөрт авсан хөдөлгөөнгүй хэвтээ хавтгайг тооллын тэнхлэг гэх ба түүний өндөр үнэмлэхүй эсвэл зохиомол байна. Тооллын тэнхлэгээс усны гадарга хүртэлх өндрийг усны түвшин гэнэ. Усны түвшингийн өөрчлөлт нь голын хөндлөн огтлолоор нэгж хугацаанд урсаж өнгөрөх усны эзэлхүүн буюу өнгөрөлтөөс шууд хамаарна. Зөвхөн усны өнгөрөлтийн хэмжээнээс бус гулдрилд усны ургамал ургах, хурдаас хуримтлагдах зэргээс усны түвшин нэмэгддэг.

• Усны өнгөрөлт/м3/с/- Голын хөндлөн огтлолоор нэг секундэд урсан өнгөрөх усны хэмжээг өнгөрөлт гэнэ. Усны өнгөрөлтийг тогтмол нэг цэгт хэмждэг. Голын усны өнгөрөлтийг тодорхойлохын тулд усан огтлолоор гүн, хурдыг хэмжиж, голын усан огтлолын талбайг дундаж хурдаар үржүүлж өнгөрөлтийг олно. Голын хөндлөн чиглэлд усны гүн, урсгалын хурдыг хэмжих газрыг өнгөрөлтийн чиглэл гэнэ. Ихэнх тохиолдолд усны өнгөрөлтийн чиглэл нь усны харуулын чиглэлтэй давхцах боловч зарим тохиолдолд түүнээс дээш, доош байж болно. Тайлбар: Тухайн усны харуулуудаас хамаараад ажиглалтын цуваа нь байгуулагдсан оноосоо эхлээд боломжит хугацаагаар оруулсан болно.

3. Цаг агаарын тодорхойлолт

Цаг уурын өртөө харуулуудын ойролцоо байршилд тухайн цаг хугацаанд ажиглагдсан цаг агаарын нөхцлийг тодорхойлолтоор авч болно.

4. Өртөө, харуулын мэдээлэл

5. Мета мэдээлэл

6. Төлбөрийн мэдээлэл

Цаг уур, орчны шинжилгээний бүх төрлийн мэдээллийг ажиглалтын цэг бүрээр /өртөө, харуул/ хүссэн хугацаагаар дундаж, хамгийн их, хамгийн бага, нийлбэрийг гарган авах боломжтой.

Анхаар: Хур тунадасны хувьд 16448 гэсэн утга нь хур тунадас ороогүй гэдгийг илэрхийлнэ. Бусад элементүүдийн хувьд мэдээ тасарсныг илэрхийлнэ.

Хэрвээ та Монгол улсын төлбөрийн системээр төлбөр төлөх боломжгүй бол [email protected] хаягаар хандаж мэдээлэл авна уу.

Цаг агаарын тодорхойлолт, ажиглалтын мэдээ авах процессыг цахимжуулж, хэрэглэгч өөрийн сонгосон үзүүлэлт, хугацаа, нөхцөлөөр авах боломжийг бүрдүүллээ. Мөн НӨАТ-ийн баримт, мэдээ баталгаажуулалтын хуудсыг цахимаар авдаг боллоо.

Хуулийн дагуу ус цаг уур, орчны мэдээллийн архив нь төрөлжсөн архив байдаг. Төсөл хэрэгжүүлэгчид, байгаль орчны үнэлгээний компаниудын ТЭЗҮ, тайлан боловсруулахдаа ашигладаг эх мэдээ, даатгал, онцгой, хуулийн байгууллагуудын авдаг лавлагаа албан бичгээр ирж, бичгээр хариу өгдөг байдал өөрчлөгдлөө.

Энэхүү үйлчилгээг www.weather.gov.mn цахим хуудаснаас болон И-Монголиагаар дамжуулан авах боломжтой.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 16, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 16, 2026 at 04:44 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]