01/12/2026 | Press release | Distributed by Public on 01/11/2026 19:30
"Дархан-Ус Суваг" ХК-ийн "Ухаалаг тоолуур нэвтрүүлэх" төслийн хүрээнд эхний 10,000 ширхэг ухаалаг хүйтэн усны тоолуурыг айл өрхүүдэд суурилуулаад байна. Дараагийн шатны 5,000 тоолуурын баталгаажуулалт бүрэн хийгдэж, суурилуулалт эхлэхэд бэлэн боллоо. Хэрэглэгч та тоолуур суурилуулах үеэр гэртээ байж, ажилтнуудтай хамтран ажиллахыг хүсье. Ухаалаг тоолуураа суурилуулсан хариуцлагатай хэрэглэгч танд баярлалаа. Иргэн таны оролцоо, зөв хандлага нь усны нөөцийг хэмнэх, хэрэглээг хяналттай болгох чухал хувь нэмэр юм.