09/23/2025 | Press release | Distributed by Public on 09/23/2025 21:09
ЁОХОР ХАТАР-2025" наадамд оролцсон ажлын тайлан Хан Хэнтий нутгийн түүх, соёлын үнэт өвийг дэлгэрүүлэн таниулах, Буряад ардын "Ёохор" хатар бүжгийг өвлүүлэн үлдээх зорилготой "Ёохор хатар-2025" наадам Хэнтий аймгийн Батширээт суманд 2025.07.30-31-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү наадамд сумаа төлөөлөн буриад бүжгийн уламжлалт болон орчин үeийн төрөлд МУСТА Ж. Уянга, П. Энхсайхан нарын удирдсан 20 сурагчид, гоцлол бүжгийн төрөлд бүжгийн багш Э. Энхтуул, оролцсон. Уг уралдаанд ЁОХОР- ХАТАР 2025 буриад бүжгийн Олон улсын тэмцээнд 20 хүүхдийн Уламжлалт болон орчин үеийн буриад бүжгийн төрлөөр оролцуулж Орчин үеийн Ёохор бүжгийн төрлөөр 3-р байрын шагналыг хүртсэн амжилтыг үзүүлсэн. "Аялгата буряад хэлэмнэй" уран уншлагын тэмцээнд МУСТА Ц. Янжмаа, Ч. Нарангэрэл, авъяастан Б. Нансалмаа, Ц. Дуламханд, Б. Наранзул, Д. Эрдэнэтуяа нар амжилттай оролцсон.