07/28/2026 | Press release | Distributed by Public on 07/27/2026 20:55
2026 ОНЫ 8 ДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг.
Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг.
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Агаарын температур: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-аас дулаан байх төлөвтэй(Зураг 1).
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар ОЖД-аас сэрүүн байх бол хоёрдугаар арав хоног, гуравдугаар арав хоногийн эхэн хагас үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас 1-3°С-аар дулаан байх буюу зарим үед өдөртөө 300С-ыг давж халах төлөвтэй байна.
Хур тунадас, Салхи: Хур тунадас нийт нутгаар ОЖД-н орчим орох төлөвтэй байна. (Зураг 2).
Нэгдүгээр арав хоногийн ихэнх үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхины хурд түр зуур ширүүсэж нөөлөг салхи ажиглагдах магадлалтай байна .
Агаарын температур, хур тунадасны явцыг харуулав.
ЗУРАГ 1. ЗУРАГ 2.
ЗӨВЛӨМЖ
Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-аас дулаан байх төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар сэрүүн байх бол цаашдаа нийт нутгаар дулаан байх төлөвтэй байна. Хур тунадас нийт нутгаар ОЖД-н орчим орох төлөвтэй байна. Агаарын температур нэмэгдэж, халуун өдрийн давтамж ихсэх хандлагатай байгаа тул иргэд эрүүл мэнддээ анхаарч, наршилтаас сэргийлэхийг зөвлөж байна. Мөн аялал, зугаалгаар явахдаа гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ усархаг бороо, мөндөр орж, үер усны аюул үүсэх эрсдэлтэй тул тухайн үеийн цаг агаарын нарийвчилсан урьдчилсан мэдээг тогтмол авч ашиглана уу.