Ministry of Foreign Affairs of Mongolia

11/24/2025 | Press release | Distributed by Public on 11/24/2025 21:41

АЛБА ХААГЧДАД ЦЭРГИЙН ЭЭЛЖИТ ЦОЛ ОЛГОЖ, ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

✅ Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласны өдрийг тохиолдуулан өнөөдөр (2025.11.25) эрхэлсэн ажилдаа идэвх, зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зарим алба хаагчийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүний ажилтан" хүндэт тэмдэг, "Хүндэт жуух бичиг"-ээр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар ээлжит цэргийн цол олгож, байгууллагын шагналаар шагнаж, урамшууллаа.

✅ Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүний ажилтан" хүндэт тэмдгээр 2 алба хаагч, "Хүндэт жуух бичиг"-ээр 1 алба хаагч;

✅ "Дэд хурандаа" цолоор 1 алба хаагч, "Хошууч" цолоор 3 алба хаагч, "Ахмад" цолоор 1 алба хаагч, "Ахлах дэслэгч" цолоор 2 алба хаагч, "Ахлагч" цолоор 2 алба хаагч;

✅ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын"Албаны төлөө I медаль"-аар 1 алба хаагч, "Салбарын тэргүүний ажилтан тэмдэг"-ээр 1 алба хаагч, "Хүндэт тэмдэг"-ээр 1 алба хаагч, "Албаны төлөө III медаль"-аар 1 алба хаагч тус тус шагнагдлаа.

✅ Шагнагдсан нийт алба хаагчдадаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on November 24, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on November 25, 2025 at 03:41 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]