09/23/2026 | Press release | Distributed by Public on 09/23/2026 04:44
Цогт-Овоо сумын цэцэрлэг ISO 14001 стандартад суурилсан Олон улсын Эко сургууль/цэцэрлэг хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдэд ээлтэй, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх, ногоон хөгжил болон тогтвортой хөгжлийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Энэ чиглэлээр хэрэгжүүлсэн ажлыг нь үнэлж, тус цэцэрлэгт Олон улсын Эко сургууль/цэцэрлэг хөтөлбөрийн "ХҮРЭЛ ГЭРЭГЭ" өргөмжлөл, батламжийг Үндэсний X чуулганаас гардууллаа. Энэхүү үр дүнд цэцэрлэгийн Эко баг, хамт олон, эцэг эх, асран хамгаалагчид болон Цогт-Овоо сумын удирдлагуудын хамтын ажиллагаа хувь нэмэр оруулсан юм.