Ministry of Foreign Affairs of Mongolia

09/22/2026 | Press release | Distributed by Public on 09/21/2026 21:31

ГУДАМЖ ТАЛБАЙН ГЭРЭЛТҮҮЛЭГ ЗОРЧИЖ БУЙ ХҮНИЙ НҮҮР ЦАРАЙ ТАНИГДАХААР ТОД БАЙХ ШААРДЛАГАТАЙ.

Харанхуй болон үзэгдэх орчин хангалтгүй үед авто зам, гудамж, талбайн гэрэлтүүлэг нь жолооч, явган зорчигчийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх чухал хүчин зүйл болдог.

MNS 6846:2020 "Хот, тосгон бусад суурин газрын авто зам, гудамж талбайн гэрэлтүүлэг. Техникийн ерөнхий шаардлага" стандартын 6.1-д гэрэлтүүлэг нь замын тэмдэг, тэмдэглэгээ болон явган хүний замын бүсэд зорчиж буй хүний нүүр царай танигдахаар тод байх шаардлагыг тусгасан бол 6.2-т гэрэлтүүлгийн төхөөрөмжийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чиглэлийн дагуух замыг гэрэлтүүлэхээр байрлуулах, харин шаардлагатай тохиолдолд нэмэлт бага чадлын гэрэлтүүлгийн төхөөрөмж ашиглаж болохоор заасан байдаг.

Явган хүний гарцын гэрэлтүүлэг нь зорчигч замын гадаргуугийн эвдрэл гэмтлийг харж, зорчих хэсгийг аюулгүй нэвтрэх боломжийг хангахуйц байх шаардлагатай. Түүнчлэн хотын ерөнхий зориулалтын гол зам, гудамж болон гэр хорооллын гудамж, замын нэг түвшний явган гарцын дундаж гэрэлтүүлэлт нь тухайн замын зорчих хэсгийн гэрэлтүүлэлтээс 1.5 дахин их байхаар стандартчилсан байна.

⚠️Гэр хорооллын гудамж, авто замын гэрэлтүүлгийн нормативт хэмжээг тухайн замын нөхцөл байдлаас хамааруулан тогтоох бөгөөд тэгш бус газар, гуу жалга, огцом эргэлт, сургууль орчмын бүс зэрэг нөхцөлд гэрэлтүүлгийн нормативт утгыг 20-30 хувиар нэмэгдүүлж болохыг стандартын 7.1.15-д заажээ.

Та энэхүү стандартыг дараах QR кодыг уншуулан үнэ төлбөргүй татаж аваарай.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 22, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 22, 2026 at 03:31 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]