02/05/2026 | Press release | Distributed by Public on 02/05/2026 00:55
Төв аймгийн Эрдэнэсант сумын 2 дугаар багийн малчин Дамбын Батзоригтынх "Улсын аварга малчин өрх"-өөр шалгарч шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Ц.Туваан, С.Эрдэнэболд, Д.Батбаяр болон аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр нар өнөөдөр малчны хотонд нь гардуулж өглөө. Д.Батзоригт Д.Лхагвасүрэн хоёр ханилаад 40 гаруй жил болохдоо 4 сайхан үрийн аав ээж болж, хүүхдүүдээ сайн өсгөж хүмүүжүүлжээ. 1980 оноос мал маллаж эхэлсэн ба 46 жилийн ажил хөдөлмөрийн шагналаа Ерөнхий сайдаас гардаж авч байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж байлаа.