09/02/2026 | Press release | Distributed by Public on 09/01/2026 20:13
Дархан-Уул аймгийн хамгийн анхны эко цэцэрлэг ашиглалтад орж, хүүхэд багачууддаа үүд хаалгаа нээлээ. Дархан сумын 2 дугаар багт улсын төсвийн 3.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан, 100 хүүхдийн хүчин чадалтай 33-р цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Тус цэцэрлэг нь Монгол Улсын 2024 оны төсвийн хөрөнгөөр санхүүжиж, 2024-2025 онд барилгын ажил хийгдэн, 2026 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгчээ. Мөн Дархан-Уул аймагт 100 хувь цахилгаан эрчим хүчээр шийдсэн анхны эко цэцэрлэг болж байгаагаараа онцлог юм.