Ministry of Foreign Affairs of Mongolia

09/01/2025 | Press release | Distributed by Public on 09/01/2025 21:40

“Sedotyn Toirom Harvaa-2025” SHAGAYN HARVAA COMPETITION HAS BEEN HELD

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Зоргол хайрханы өвөрт 2025 оны 08 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд "Сөдөтийн тойром харваа-2025" шагайн харвааны тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээнд нийт 27 багийн 216 харваач цэц сорьсон бөгөөд хамгийн залуу харваач нь 9 настай, хамгийн ахмад харваач нь 73 настайгаар оролцсон нь онцлог байв. Нээлтийн үйл ажиллагаанд МШХХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, СМ, МУҮДМ Ш.Отгонбаяр, Аймгийн БТСГ-ын дарга Д.Алтанхуяг болон Баян-Өнжүүл сумын удирдлагууд оролцлоо. Энэ үеэр МШХХ-оос Баян-Өнжүүл сумын шагайн салбар зөвлөл болон Баян-Өнжүүл сумын харваач Б.Мяндасайханд хүндэтгэл үзүүлэв. Багийн харвааны дүн: - Тэргүүн байрт МУҮДМ, СМ Ш.Отгонбаяр ахлагчтай Дорноговь аймгийн Аргалантын хөөвөр баг - Дэд байрт МУМ Л.Батжаргал ахлагчтай Өвөрхангай аймгийн Шонхор баг - Гутгаар байрт АГМ Б.Лувсандэндэв ахлагчтай Баян-Өнжүүл сумын Шунхлай ухаа хонгор баг - Дөтгөөр байрт АГМ Б.Мөнх-эрдэнэ ахлагчтай Дундговь аймгийн Найман баг Насанд хүрэгчдийн цуваа харваанд - Тэргүүн байрт Дорноговь аймгийн Айраг сумын харьяат МУҮДМ, СМ Т.Очирбаатар - Дэд байрт Төв аймгийн Баянхангай сумын харьяат залуу харваач Б.Буянтөгс - Гутгаар байрт Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат МУХМ Б.Цэвэгдорж нар тус тус байрыг эзэллээ.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

БТ-н хэлтэсийн дарга Г.Энхжин

Холбоо барих утас: 88252105

Цахим шуудан:[email protected]

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 01, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 02, 2025 at 03:40 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]