09/13/2026 | Press release | Distributed by Public on 09/13/2026 06:14
Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн барилга байгууламжийн барилгын ажлын явц, хэрэгжилттэй танилцлаа.
Тус үйл ажиллагаанд барилгын зураг төсөл боловсруулсан байгууллага болон захиалагчийн хяналт хэрэгжүүлэгч, ашиглагч талууд хамтран оролцож, барилга угсралтын ажлын явц, гүйцэтгэл болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов.
Мөн барилга байгууламжийн зориулалт, ашиглалтын нөхцөлд нийцүүлэн чанар, аюулгүй байдлыг хангах чиглэлээр холбогдох асуудлуудыг хэлэлцлээ.
Алба хаагчдын ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах, орчин үеийн шаардлагад нийцсэн барилга байгууламжийг бий болгоход анхаарч ажиллаж байна.