10/22/2025 | Press release | Archived content
Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газраас, гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зорилгоор сумын Онцгой комисс, мэргэжлийн анги, сайн дурын бүлгийнхэнд зохион байгуулсан гамшгаас хамгаалах команд штабын дадлага сургуулилт 2025 оны 10-р сарын 22,23-ны өдрүүдэд 2 хоногийн турш амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Гамшгаас хамгаалах команд штабын дадлага сургууль удирдагчийн зүгээс сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн үйл ажиллагаа, бэлэн байдлыг дадлага сургуулийн 2 хоногийн хугацаанд үнэлж дүгнэн А буюу дүүрэн хангалттай гэсэн үнэлгээг өглөө.