08/14/2026 | Press release | Distributed by Public on 08/14/2026 00:25
Хур тунадас: 16-нд, 17-18-ны шөнө зарим газраар, 16-17-ны шөнө, 17-нд нутгийн хойд болон Хангайн уулархаг нутгаар, 18-19-ний шөнө нутгийн хойд болон төв, зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд баруун, баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Хангайн уулархаг нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +20...+25 градус дулаан, говь талын нутгаар шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +26...+31 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +23…+28 градус дулаан байна.