Ministry of Foreign Affairs of Mongolia

08/19/2026 | Press release | Distributed by Public on 08/18/2026 19:18

COP-17-ын катерингийн үйл ажиллагаанд хүнсний аюулгүй байдалд хяналт тавин ажиллаж байна.

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP-17)-ын үеэр цэнхэр болон ногоон бүсэд зохион байгуулагдах арга хэмжээний катерингийн үйл ажиллагаа эрхлэгч 15 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хүнсний аюулгүй байдлын холбогдох хууль тогтоомж, стандарт, техникийн зохицуулалт, дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Энэ хүрээнд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний нийлүүлэлт, хадгалалт, тээвэрлэлт, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд хяналт тавьж, хүнсний аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах чиглэлээр Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газрын 15 улсын (ахлах) байцаагч хяналт тавин ажиллаж байна.

Шалгалтаар хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, чанар, аюулгүй байдал, хадгалалт, тээвэрлэлтийн нөхцөл, шошго, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал, хадгалалтын хугацаа зэрэгт хяналт тавьж, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагааны явцад хүнсний аюулгүй байдлын холбогдох шаардлагыг мөрдүүлэн ажиллаж байна.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 19, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 19, 2026 at 01:19 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]