Ministry of Foreign Affairs of Mongolia

09/19/2026 | Press release | Distributed by Public on 09/18/2026 20:39

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ХООЛОНД ТАВИГДАХ СТАНДАРТЫН ШААРДЛАГА

✅Тухайлбал MNS 7005:2023 "Ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих шаардлага" стандартын 4.8 -д Агаар сэлгэлтийн систем нь хүчин чадалдаа тохирсон, мэргэжлийн байгууллагаар суурилуулсан, БНбД31-25-22, БНбД31-24-22-т заасан шаардлагыг хангасан байh бөгөөд агаар сэлгэлтийн системийг цэвэрлэхэд хялбар, зэвэрдэггүй материалаар хийсэн, уур, хиншүү, чийг гаргах тоног төхөөрөмжийн чанх дээр агаар сорох хоолой бүхий төхөөрөмжийг суурилуулсан байна гэсэн бол 4.9 -д Хоол үйлдвэрлэлийн өрөө, хооллох танхимын агаар сорох систем нь барилгын үндсэн агааржуулалтын системээс тусдаа байна гэжээ.

‍Харин 4.13 Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн хүлээн авах тусдаа хаалгатай, тээврийн хэрэгсэл чөлөөтэй нэвтрэх боломжтой байхыг тусгаж өгсөн байдаг.

Та MNS 7005:2023 стандартыг дараах QR кодыг уншуулан үнэ төлбөргүй татаж аваарай.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 19, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 19, 2026 at 02:39 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]