Ministry of Foreign Affairs of Mongolia

10/07/2025 | Press release | Distributed by Public on 10/08/2025 01:27

ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН ТУХАЙ

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 00764 дүгээр шийдвэрээр тэтгэлэг төлөгч Г.Н-аас 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулж О.О-д, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 03044 дүгээр шийдвэрээр 1 хүүхдийн тэтгэлэг гаргуулж Б.Г-д олгохоор тус тус шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Г.Н нь шүүхийн шийдвэрээр төлөх хүүхдийн тэтгэлгийг сүүлийн 02 жил 08 сарын хугацаанд төлөхөөс зайлсхийсэн үйлдэл гаргасныг тогтоосон. Банкны төлбөр барагдуулах газраас тэтгэлэг төлөгч Г.Н-ын гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж харьяа прокурорт хянуулан, шүүхэд шилжүүлсэн.

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 17575 дугаар шийтгэврээр тэтгэлэг төлөгч Г.Н нь хүүхдийн тэтгэлгийг тогтоосон хугацаанд төлөөгүй болох нь тогтоогдсон тул 30 хоногийн баривчлах, зан үйлд нөлөөлөх 50 цагийн албадан сургалтад хамрагдах шийтгэл оногдуулав.

Санамж: Хүүхдийн тэтгэлгийг шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд төлөөгүй, зайлсхийсэн нь зөрчил шалган шийдвэр ажиллагаа явуулах үндэслэл болдог тул хүүхдийн тэтгэлгийг тогтоосон хугацаанд төлж хуримтлал үүсгэхгүй байхад анхаарна уу?

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on October 07, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on October 08, 2025 at 07:27 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]