09/02/2026 | Press release | Distributed by Public on 09/01/2026 20:14
Дархан сумын Ахмадын хороо үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан ахмад үеийнхний хөдөлмөр, бүтээн байгуулалтын түүх, дурсамжийг хойч үед өвлүүлэн үлдээх зорилгоор "Дарханыг бүтээлцсэн эрхмүүд" номыг гаргасан байна.Номын дээжийг Дархан сумын ИТХ-ын дарга Б.Эрдэнэзаяа, Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа нарт гардууллаа.
Тус номд Дархан сумын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад үеийн төлөөлөл, ажил хөдөлмөрөөрөө манлайлсан эрхмүүдийн намтар, түүх, дурсамж, бүтээлч үйлсийг багтаасан байна.
Дархан хотын түүхийг бүтээлцсэн эрхмүүдийн алдар суу үеийн үед мөнхрөн дурсагдах болтугай.