09/10/2026 | Press release | Distributed by Public on 09/09/2026 22:18
Энэ сарын 5,6-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо болсон KACIEA international Dance Competition Олон улсын бүжгийн тэмцээнээс Төв аймгийн Монгол туургатан театрын дэргэдэх SHINE dance студийн "Ододын гялбаа" хамтлаг дараах амжилтуудын эзэд боллоо.
1. Үндэсний бүжиг хамтлаг төрөлд "Ододын-Гялбаа" хамтлаг TOP Prize цом
2. Үндэсний бүжиг гоцлол төрөлд Э.Энхрийлэн Gold Prize цом
3. Hip Hop бүжиг гоцлол төрөлд Б.Халиун Silver Prize цом
4. Хослол үндэсний бүжгийн төрөлд А.Сондор, Б.Халиун нар Silver Prize цом
5. Шилдэг багш LEADERSHIP AWARD цомын эзэнээр багш М.Мөнхдэлгэр нар тус тус шалгарсан байна.