Ministry of Foreign Affairs of Mongolia

07/23/2026 | Press release | Distributed by Public on 07/22/2026 18:48

Алба хаагчид 3098 иргэний амь нас, 919.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа

Улсын хэмжээнд он гарсаар эхний хагас жилийн (2026.01.01-06.30) байдлаар 2827 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 3098 хүний амь нас, 919.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын 2301 нь гал түймэр, 378 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол (зам тээврийн осол, усны болон уулын осол, төөрсөн сураггүй болсон, өндрөөс унах) 28 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, 70 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 68 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байна.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on July 23, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on July 23, 2026 at 00:48 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]