Ministry of Foreign Affairs of Mongolia

01/21/2026 | Press release | Distributed by Public on 01/21/2026 20:45

'Disseminating the operations of Lifelong Learning Units at the soum level.'

2026 оны сургалт нөлөөллийн үйл ажиллагааны батлагдсан чиглэл, ТАТ - ний дагуу Танаас эхлэх хайр аяны хүрээнд: Дэлгэрцогт сумын Насан туршийн суралцахуйн нэгжээс Дундговь аймгийн Цагдаагийн газартай хамтран "Танаас эхлэх хайр" аяны хүрээнд сумын багш, ажилтнууд болон сурагчдыг хамруулсан сургалт нөлөөллийн ажлыг зохион байгуулсан байна.

Сургалтаар :

2-4 дүгээр анги - "Миний биеийн аюулгүй байдал"

‍‍ 5-9 дүгээр анги - "Үе тэнгийн дээрэлхэлт"

‍‍ Багш, ажилтнууд - "Харилцаа, хандлага, ёс зүй - хайр түгээе" сэдвүүдийн хүрээнд 95 сурагч, 20 багш ажилтанд

‍ Гэр бүлийн хүчирхийллийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ч.Сүрэнхорлоо,

‍Хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Ш.Эрдэнэсувд нар мэдээлэл өгсөн, үр дүнтэй хамтын ажиллагаа болжээ.

Суралцагч байгууллага, сум болох санаачлагыг дэмжин хамтран ажилласан Дундговь аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид болон Дэлгэрцогт сумын Ерөнхий боловсродын сургуулийн удирдлагууд, багш ажилтнууд, хүүхдүүдэд талархал илэрхийлэхийн зэрэгцээ Насан туршийн суралцахуйн нэгжийн багш У.Оюунцэцэгтээ амжилт хүсье.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on January 21, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on January 22, 2026 at 02:46 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]