Ministry of Foreign Affairs of Mongolia

09/24/2026 | Press release | Distributed by Public on 09/24/2026 06:17

МОНТЕНЕГРО УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ГЭРГИЙ МИЛЕНА МИЛАТОВИЧ ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙД ЗОЧИЛЛОО.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад 2026 оны 9 дүгээр сарын 8-10-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичийн гэргий Милена Милатович, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн гэргий тэргүүн хатагтай Л.Болорцэцэгийн хамт Чойжин Ламын Сүм Музейд зочиллоо.

Музейд зочлох үеэр Монтенегро Улсын Тэргүүн хатагтай Милена Милатовичид Монголын түүх, шашин, соёлын өв, Чойжин Ламын Сүмийн түүх, уран барилга, музейн сан хөмрөгт хадгалагдаж буй хосгүй үнэт үзмэрүүдийн талаар мэргэжлийн тайлбар мэдээлэл хүргэв.

Зочдыг ССАЖЗЯамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Б.Сэргэлэн, Чойжин Ламын Сүм Музейн захирал Д.Мөнхчулуун болон айлчлалын бүрэлдэхүүний төлөөлөл хүлээн авч, музейн үзүүллэг, түүх, соёлын өвтэй танилцууллаа.

Чойжин Ламын Сүм Музей нь Монгол Улсын түүх, шашин, соёл, уран барилга, урлахуйн өвийг хадгалан хамгаалж, судлан сурталчлахын зэрэгцээ олон улсын зочид, төлөөлөгчдөд Монголын соёлын өвийг таниулах, соёлын харилцааг өргөжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа хэрэгжүүлэн ажиллаж байна.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 24, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 24, 2026 at 12:17 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]